Сэгс цагаан богдоо аврах хөдөлгөөнийхөн суулт зарлажээ

Сэгс цагаан богдоо аврах хөдөлгөөнийхөн суулт зарлажээ

 
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Хүрэнцав хэмээх газарт орших Баянхөндийн алтны ордод Канадын хөрөнгө оруулалттай "Эрдэнэ Монгол" гэх компани ашиглалтын лиценз авчээ.
 
Энэ газар нь мазаалай зэрэг говийн нэн ховор амьтан, ургамал, малчдын гол бэлчээр нутаг. Гэтэл нутгийн иргэдийн саналыг сонсохгүйгээр, ковидын үеийг далимдуулан, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хууль бусаар батлуулсан байна. Үүнийг эсэргүүцэж "Сэгс цагаан богд нутгаа хамгаалах иргэдийн хөдөлгөөн " НҮТББ аас лиценз эзэмшигч " Эрдэнэ Монгол" ХХК д хугацаатай албан шаардлагыг хүргүүлж, 2022. 05. 13 наас эхлэн 3 хоногийн суулт эхэлж, 2022.05.16 -аас тэмцлийн дараагийн шат болох нойтон өлсгөлөн болгосон байна.
 
Өлсгөлөн зарласны маргааш буюу 5-р сарын 17-нд Монгол улсын Ерөнхийлөгч асан Н Багабандийн охин Б. Баярмаа нарын " Эрдэнэ Монгол" ХХК удирдлагууд очиж, нутгийнханы шаардлагыг хүлээж авснаар өлсгөлөнгөө зогсоожээ.
Гэвч энэ нутгийг ухуулахгүйн төлөө бүх талаар тэмцэнэ гэдгээ нутгийнхан мэдэгдээд байна.
Сэтгүүлч: Б.Отгон