Энэ талаар Байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүд асууж хуулийн төслийг боловсруулсан ХЗДХ-ийн яам ч тайлбар өгсөн байна.
УИХ-гишүүн С.Бямбацогт: Урд өмнө нь ес даван үзүүрлээд цолоо авч чадаагүй бөхчүүд байгаа мөн 10 даван түрүүлээд шууд аварга цол авсан жишээнүүд ч байгаа. Уг нь 9 болон 10 давсан бөхчүүд адилхан л цолоо авдаг байх ёстой. Гэтэл зарим 10 давсан бөхчүүд шууд аварга болчихдог, харин зарим 9 давсан бөхчүүд гарьд цолтойгоо байж л байдаг.
ХЗДХ-ийн яамны ТНБДарга П.Сайнзориг: "Дагаж мөрдөх журмын хуулиараа С.Бямбацогт гишүүний хөндсөн асуудлыг ярилцаад шийдэх бүрэн бололцоотой. Бөхийн холбооноос авсан мэдээллээр Ардын хувьсгал тэмдэглэж ирснээс хойших баяр наадмуудын хугацаанд цолыг нөхөн олгох асуудал 61 бөх дээр яригдаж байна. Зарим бөхчүүд нь амьд сэрүүн зарим нь хорвоогийн мөнх бусыг үзсэн байна эдгээр бөхчүүдийн амжилтыг эргэж харах асуудлууд байна. Цолыг одоо нөхөн олгочихоё гэхээр 2003 оны баяр наадмын тухай хуулиар өмнө нь гаргасан амжилтаар цол олгохгүй заалт байгаа болохоор боломжгүй байгаад байна. Энэ удаад бүх асуудлуудыг цэгцлээд нэг гараанаас цэвэр эхлэе гэж бөхийн холбоотой ярилцаж байгаа" гэлээ.