Н.Мандуул: Самурай бондын эзэмшигч JBIC хугацаанаасаа өмнө эргэн төлөлт хийхийг зөвшөөрлөө
JBIC зүгээс Самурай бондыг хугацаанаас өмнө төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдлээ
Монгол Улсын Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул:
Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Хөгжлийн банк Самурай бондыг хугацаанаас өмнө төлөх ажиллагааг эхлүүлээд байна.
Энэхүү бондыг Монголын Засгийн газар болон Япон талаас Японы Олон Улсын Хамтын ажиллагааны банк (JBIC)-ны баталгаатайгаар 2013 онд Хөгжлийн банк хаалттай хэлбэрээр гаргасан байдаг. Иймд Самурай бондыг хугацаанаас өмнө төлөхийн тулд бонд эзэмшигчдээс зөвшөөрөл авах шаардлагатай. JBIC зүгээс Самурай бондыг хугацаанаас өмнө төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдлээ.