Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй

Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй

Нийслэлийн удирдлагуудаас нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, эхний ээлжинд 590 автобус оруулж ирнэ гэж ярьж байгаа. Гэхдээ эдгээр автобуснуудыг оруулж ирээд төр нь авах уу, хувийн хэвшил нь авах уу. Эсвэл төр, хувийн хэвшил хамтрах уу гэдэг асуудлаа огт яриагүй. Бидний зүгээс төр өөрөө зуун хувь авах гэж байна уу гэж харж байгаа. Төрийн автобус компани 2009 онд 200 гаруй автобусаар нэг шинэчлэлт хийсэн. Яг төр өөрөө хариуцаад авъя гэвэл энэ 590 автобусыг шингээх, багтаах газар үнэндээ байхгүй. Дахин шинэ бааз, шинэ байгууллага байгуулж байж авах эсэх талаар мэдээлэл алга. Тээврийн газраас энэ асуудлаар тодруулахаар ямар ч мэдээлэл бидэнд өгдөггүй. Яг орж ирэхээрээ л асуудал нь шийдэгдэх байх даа. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулсан гэдэг. Гэхдээ нэг ч хувийн хэвшлийнхэн ороогүй, оруулаагүй байна лээ...гэжээ.