Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас өрсөлдүүлнэ

Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас өрсөлдүүлнэ

МАХН-ын гүйцэтгэх хороо хуралдсан байна. Тус хорооны хуралдаанаас намынхаа дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нь зөв гэсэн шийдэлд хүрчээ. Гэхдээ бага чуулганаар уг асуудлыг эцэслэн хэлэлцсэн гэдэг мэдээлийг МАХН-ын зүгээс өгч байна. Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэсэн тайлбарыг Н.Энхбаярыг өмгөөлөгчид хүргүүлсэн байна. Уг шийдвэрийг МАХН-ын гүйцэтгэх хорооноос  хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Энэ утгаараа тус намын гүйцэтгэх хороо нь Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх нь зөв гэж үзсэн байна. Хэрэв Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй гэвэл МАХН-аас улс төрийн эсэргүүцэл хийж, жагсаал цуглаан зохион байгуулна. Үүнийгээ илэрхийлж тун удахгүй Сонгуулийн Ерөнхий хорооны урд талбайд очиж үзэл бодлоо илэрхийлнэ гэсэн мэдээлэл гарч байна. МАХН-ын зүгээс шүүх нэг талыг барьсан тайлбар өгсөн бол нөгөө талд нь Сонгуулийн Ерөнхий хороо Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэнэ гэж үзэж байгаа бололтой. Бүр боломжгүй болсон нөхцөлд С.Ганбаатар, Ц.Шаравдорж гэх мэт хүмүүсийг дэвшүүлэх дараагийн хувилбарыг ч боловсруулж эхэлжээ.