Улсын харцага Б.Бат-Өлзий улсын арслан, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр улсын гарди цолтон болох нөхцөл үүснэ.
УИХ-ын чуулганаар Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж нэр бүхий 64 бөхөд улсын цол нөхөж олгох санал оруулжээ.
Эдгээр 64 бөхөөс: 46 бөх нь: 27-37 оны хэлмэгдүүлэлт үед 9+9+10 ба 9+10+9, 10+9 гэх мэт давсан арслангууд
31-65 он хүртэл барилдаж 9 давсан 2 бас 8 давсан 10 заан.
35-73 онуудад 6 давсан 16 начин цолтой бөхчүүд юм байна.
Мөн Хүй долоон худагт болсон барилдаанд түрүүлсэн улсын харцага Б.Бат-Өлзий улсын арслан, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр улсын гарди цолтон болох эрх зүйн боломж үүсэх аж.
Ардын хувьсгалын 70 жилийн ойд түрүүлсэн Улсын аварга О.Балжинням шинэ хуулиар Даян аварга цол, Улсын гарди асан П.Сүхбат, Д.Баяраа мөн гарди Б.Гантогтох нар Улсын арслан цол хүртэх юм байна. Мөн Ардын хувьсгалаас хойш баяр наадмуудын он жилүүдэд хэлмэгдсэн гэх мэт зарим бөхчүүдийн цолыг нөхөн олгох боломж ч үүсэх юм. Гэхдээ Үндэсний их баяр наадмын хууль болон, дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан тохиолдолд цол нөхөн олгох эрх зүйн боломж үүсэх аж.