Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд энэ сарын 19-ний өдрийн байдлаар нийт 155,103 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,562 тн, АИ-92 автобензин 55,465 тн, АИ-95 автобензин 6,738 тн, ДТ 78,042 тн байгаа ба АИ-92 автобензиний 42, АИ-95 автобензиний 51 хоногийн, А-80 автобензиний 69, ДТ-ний 29 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 77,956 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,971 тн, АИ-92 автобензин 31,876 тн, АИ-95 автобензин 3,952 тн, ДТ 36,060 тн байгаа ба АИ-92 автобензиний 34, АИ-95 автобензиний 54, ДТ-ний 33 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13,875 тн, хангайн бүсэд 9,415 тн, төвийн бүсэд 35,328 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 9,169 тн.

Манай улс он гарсаар нийт 639.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 13.9 мян.тн, АИ-92 автобензин 224.6 мян.тн, АИ-95/98 автобензин 11.3 мян.тн, ДТ 316.4 мян.тн, онгоцны түлш 19.9 мян.тн, бусад 53.4 мян.тн байна.