Нөхөн сонгууль болно

Нөхөн сонгууль болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 15 аймаг, 43 сум, нийслэлийн 2 дүүрэг, нийт 67 сонгуулийн хэсэгт явуулна.

Орон нутгийн Хурлын Төлөөлөгчийн нөхөн, дахин сонгуулийг анх удаа улс даяар нэгэн зэрэг зохион байгуулах болсонтой холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан удирдамжийн дагуу найман Ажлын хэсэг 2022 оны 05 дугаар сарын 11-23-ны өдрүүдэд Булган, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий, Архангай, Увс, Завхан, Баянхонгор, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймаг, нийслэлийн Багахангай, Сонгинохайрхан дүүрэгт сургалт явууллаа.

Сургалтад аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороод, хэсгийн хороодын нийт 732 ажилтан, мэдээллийн технологийн даамлууд хамрагдаж, сонгуулийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм, журам, зааварчилгааг авч, төхөөрөмжтэй ажиллах дадлага ажлыг гүйцэтгэлээ. Сонгуулийн автоматжуулсан системийг хариуцан ажиллах Мэдээллийн технологийн багийн гишүүд, даамлуудад гэрчилгээ, үнэмлэхийг гардуулан өгөв.