Гашуунсухайт боомт, БНХАУ-ын Ганц мод боомттой холбогдож ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байна.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Гашуунсухайт боомт, БНХАУ-ын Ганц мод боомттой холбогдож экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлж байна.