Б.Энх-Амгалан: Монгол Улс цөмийн хаягдлыг булшилдаг улс болох юм уу

Б.Энх-Амгалан: Монгол Улс цөмийн хаягдлыг булшилдаг улс болох юм уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан дараах зүйлийг хэллээ. Тэрбээр,

"Хуулиар зөвшөөрөл олгож, газар нутгаа сүйтгэдэгээ зогсоомоор байна. Ягаан, ногоон тасалбараар бүх босгосон үйлдвэр, заводоо хувьчлаад дуусгасан. Дээр нь патиент, лицензээр газраа өгөөд дуусч байна. Тусгай хамгаалалттай газраас бусад бүх газарт лиценз олгож байгаа. Одоо энэ ашигт малтмалын А, Х лицензийг хязгаарлаж болдоггүй юм уу.

Мөн Цацраг идэвхит ашигт малтмалын хуулийн 8.21 дээр "Цацрагийн үүсгүүрийг угсарна, байрлуулна, түрээслэнэ, үйлдвэрлэнэ, ашиглалтаас гаргана, задлана, хадаглана" гэсэн байна. Бид цөмийн цацрагийн зүйлсийг өөрсдийн нутагтаа ашиглаж болох юм уу. Үүнд МХЕГ зөвшөөрөл олгох юм байна.

Мөн 8.11 дээр "Цөмийн бодис импортолно, экспортолно, тээвэрлэнэ, хаягдлыг нь булшилна" гэсэн байна. Монголд булшлах юм уу. Ийм зөвшөөрөл олгох гэж байгаа юм уу? Бид бэлчээрийн мал аж ахуйтай. Гэтэл хөрс чинь бохирдвол мал өвчин тусна шүү дээ. Хуулиараа эрхээ авчихаад байгаль орчноо сүйтгээд байж болох юм уу. Монгол Улс цөмийн хаягдлыг булшилдаг улс болж хувирах юм уу. Яагаад ийм зүйлийг оруулж ирж байгаа юм.

Соёлын өвийг хадгалсан, ээж аавынхаа буурин дэр ч очих аргагүй боллоо шүү дээ. Бүгдийг нь лиценз олгоод гадна, дотны луйварчдад өгчихдөг" гэлээ.