Хүн дайрч зугтсан насанд хүрээгүй хүүхдэд хорих ял онооно

Хүн дайрч зугтсан насанд хүрээгүй хүүхдэд хорих ял онооно

Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьж яваад хүн мөргөж амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан хэрэг өнгөрөгч мягмар гарагт гарсан.

Тодруулбал, ХУД-ийн тавдугаар хороо Наадамчдын гудамж Яармаг орчимд төв зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан ачааны автомашин явган зорчигч 40-45 орчим насны эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон юм.

Одоогоор хохирогч иргэний хэн болох нь тогтоогдоогүй байгаа бөгөөд иргэн Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хүүхдэд тээврийн хэрэгслээ өгч явуулсан байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

Тиймээс мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа шүүхээс Эрүүгийн хуулийн дагуу хорих ял оноох аж.

Иймд эцэг эхчүүд та бүхэн насанд хүрээгүй хүүхдэдээ жолоо бариулахгүй байх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулъя.