Б.Пүрэвдорж: Нарийн царигтай төмөр зам барих  төслийг УИХ-д өргөн барилаа

Б.Пүрэвдорж: Нарийн царигтай төмөр зам барих төслийг УИХ-д өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уул уурхайн тээврийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "2010 онд батлагдсан бодлогын баримт бичгийн хүрээнд 1500 өрөг буюу өргөн төмөр замтай холбогдсон өргөн царигтай төмөр замтай байна. Харин уул уурхайн ордоос хилийн боомт хүртэлх төмөр замын царигийн асуудлыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсны дагуу УИХ тогтоож шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас энэ асуудлыг УИХ-д өргөн барьсангүй. Тиймээс миний бие уг УИХ-д тогтоолын төслийг өргөн барьж байна. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүнийг хямд зардлаар экспортлох боломж бүрдэнэ. 

Ковид19 халдварын үед төмөр зам тавьсан бол хил рүү 60 вагоноо түлхээд цаанаас нь худалдан авагч татаад авах боломжтой байсан. Тиймээс төмөр царигийн асуудлыг хурдан шийдвэрлэх ёстой. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, валютын орлого нэмэгдэх учиртай" гэв.