Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдэж, ирэх 7 дугаар сард нийлүүлэгдэх Брент маркийн нефтийн фьючерс үнэ нэг баррель нь 122 доллараас давлаа.
Энэ оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хойш анх удаа энэ хэмжээний өсөлт болж байгааг арилжааны мэдээллүүд харуулж байгаа юм.
Өнөө өглөөний арилжааны явцад Брент маркийн нефтийн үнэ 0,66 хувиар өсч, нэг баррелийн үнэ 118,2 долларт хүрчээ.
Хамгийн сүүлд энэ оны 3 дугаар сарын 25-нд баррель нефтийн үнэ ийм хэмжээнд хүрч өсч байсан. WTI нефтийн үнэ 2,16 хувиар өсч, баррель нь 117,54 долларт хүрсэн тухай РИА Новости, ТАСС мэдээллээ.
Эх сурвалж: Mnb.mn