Сурагчдаа зодсон багш уучлалт гуйж, ажлаасаа гарчээ

Сурагчдаа зодсон багш уучлалт гуйж, ажлаасаа гарчээ

Дорнод аймгийн Халх гол сумын Ерөнхий боловсролын сургуулийн Хими, Физикийн багш А сурагчдаа зодож буй бичлэг цахим орчинд түгсэн билээ. Тэрбээр наймдугаар ангийн 2 сурагчаа "даалгавар хийгээгүй" гэх шалтгаанаар зодсон хэмээн мэдүүлсэн. Хоёр эрэгтэй сурагчаа үсдэж зодож байгаа багшийн асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд багш А хүүхдүүдийн эцэг эхчүүдээс уучлалт гуйж, ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн байна.