Нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр 60 автобус гаргалаа

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр 60 автобус гаргалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар нар Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажиллалаа. Шинэ сэргэлтийн бодлогын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэл хотын тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх зорилгоор жил бүр 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод төсөвлөсөн. Энэ хөрөнгө оруулалтын эхлэл болгож, нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өнөөдөр 60 автобус, цахилгаан хөдөлгүүр бүхий хоёр давхар 10, сургуулийн 20 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж байна. Энэ нь нийтийн тээврийн парк шинэчлэлийн эхний хэсэг юм.