С.Амарсайхан: Эмээлтэд махны чиглэлээр 32 ААН ажиллаж байна. Хятад руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр бий
Эмээлт дэх махны үйлдвэрийн цаг үеийн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна.
Шадар сайд С.Амарсайхан:
Мах бэлтгэх ажлын хэсгийг Засгийн газар томилсон. Яамдууд, ШӨХТГ, цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн гээд томоохон бүрэлдэхүүнтэй
Эмээлтэд махны чиглэлээр 32 ААН ажиллаж байна. Монгол улсад 60 ААН бий. Хятад руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр бий. Тавдугаар сарын 11-нээс хяналт, шалгалт хийж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 31 үйлдвэрээс 17-г нь түр хааж, лацадсан. Махны экспорт хийж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож нэг нэгээр нь эрсдэлийн үнэлгээ хийж, эрүүл ахуйн стандартыг мөрдөж байвал үйл ажиллагааг нь хэвийн ажиллуулна. Стандарт мөрдөөгүй бол зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнсний аюулгүй байдлын талаар хаалттай мэдээлэл хийсэн. Үүнд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Ард иргэдэд тодруулах зүйлс байгаа учир ХХААХҮЯ, ГИХГ-аас сайд, дарга нар хамт мэдээлэл хийж байна.
Өнгөрсөн хугацаанд мах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой асуудал ноцтой яригдаж, хөндөгдсөөр байсан. Ил, далд хяналт шалгалт хийж байгаа нэртэй үгсэн хуйвалдсан хяналт шалгалт, асуудлууд үе үеийн ашиг сонирхолтой албан тушаалтнуудтай холбоотой байсаар ирсэн. Тиймээс олон нийтэд нээлттэй, зохион байгуулалттайгаар шалгалтыг хийж байна. Экспортын зөвшөөрөлтэй нь байна. Зарим нь зөвшөөрөлтэй хэр нь үйл ажиллагаа нь эрхэлдэггүй нь бий. Тиймээс цэгцлэх шаардлагатай болсон. Өмнөх шалгалтууд хангалтгүй байсан. Асуудал их, хариуцлага дутуу байсан учир холбогдох хоёр байгууллагын удирдлагуудыг ч сольсон. Бүх төрлийн шалгалтыг аль болох иргэд, ААН-үүдэд дарамтгүй хийхийг зорьж байна. Өнөөдөр гэнэт энэ талаар яриад байгаа юм биш. Үүнийг гол нь цаашдаа тууштай хийх хэрэгтэй байна.
Сургууль цэцэрлэгийн хүнс, махны хангамжид стандартад нийцсэн мах, хүнс нийлүүлж байна уу гэдгийг шалгадаг. Төр аливаа асуудлыг хяналтгүй орхисон зүйл байхгүй.