Ховд аймгийн хүүхдийн парк, төв талбайд интернет үнэгүй ашиглана

Ховд аймгийн хүүхдийн парк, төв талбайд интернет үнэгүй ашиглана

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чинбаттай уулзаж Ховд аймгийн цахилгаан холбоо, гар утасны болон интернетийн сүлжээг хэрхэн сайжруулж дэмжих талаар ярилцаж тодорхой шийдлүүдэд хүрчээ.

Эхний ээлжинд "Монголын цахилгаан холбоо" компани нийгмийн хариуцлагын хүрээнд Ховд аймгийн хүүхэд залуусыг төв талбай болон хүүхдийн парк дээрээ үнэ төлбөргүй интернетийн сүлжээг ашиглах бололцоог бүрдүүлэхээр болжээ.