Э.Цэндбаатар: Шинэчагтгыг зодчихоод Америк явна

Э.Цэндбаатар: Шинэчагтгыг зодчихоод Америк явна

Э.Цэндбаатар тавдугаар сарын 28-нд зохион байгуулагдсан “999 Fight Night” халз тулааны үеэр сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Шинээ энд байхгүй байна. З.Шинэчагтага бид хоёр маргалдсан. Би түүнийг мэргэжлийн боксоор тулаанд дуудмаар байна. Ард түмний нүдэн дээр зодмоор байна. Өнөөдөр тэр энд алга, айсан юм шиг байна. Хэрвээ надтай тулалдахыг хүсч байвал хараарай” гэсэн юм.

Хариуд З.Шинэчагтга "Хоосон тулалдмааргүй байна. 300 сая төгрөг босгочих. тэгээд үзье" гэсэн юм. Э.Цэндбаатар: Чаддаг юм бол Монголын ард түмний нүдэн дээр ахиад нэг цохиод унагаачих. Тэгэх юм бол чамайг нээрээ шүтэе. 300 саяыг бол босгоно. Намайг дэмждэг ах нар байгаа. Америк явах төлөвлөгөөтэй байгаа ч хойш нь тавьж байгаад Шинэчагтгыг зодчихоод явмаар байна" хэмээлээ.