П.Эрхэмбаяр: Улсын хоёрдугаар төв эмнэлэгт MRI аппаратын тоног төхөөрөмж ирсэн

П.Эрхэмбаяр: Улсын хоёрдугаар төв эмнэлэгт MRI аппаратын тоног төхөөрөмж ирсэн

Эрүүл мэндийн байгууллагатай холбоотойгоор 11-11 төвд ирсэн гомдол саналыг шийдвэрлэсэн асуудлаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр "Өнгөрсөн сард иргэдээс Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зогсоол төлбөртэй байна гэх гомдол гарч байсан.

Үүнтэй холбоотойгоор зогсоол төлбөртэй байгаа асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн авто замын хөгжлийн газарт төлбөртэй зогсоолын гэрээг цуцлах тухай, иргэдэд ээлтэй орчин бий болгох тухай албан бичиг хүргүүлээд харилцан судалгаа хийж ажиллаж байгаа.

Мөн MRI аппаратын тоног төхөөрөмж нь ирсэн ба засварын ажил хийгдэж байна. Энэ сардаа багтаж ашиглалтад орно.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд:

  • Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн үзлэгийн эмчийн тоог нэмэгдүүлсэн
  • Эмнэлэгт цаг авахад хүндрэлтэй байгаа гомдлын дагуу Callpro  үйлчилгээг нэвтрүүлсэн
  • Эрүүл мэндийн даатгалтай холбоотой иргэдэд өгөх мэдээллийн самбар ажиллуулж байна" гэлээ.