Ж.Нарангэрэл: Өнгөрсөн онд 6000 гаруй хавдрын шинэ тохиолдол оношлогдсон бол 2040 он гэхэд 11 мянга болох тооцоололтой

Ж.Нарангэрэл: Өнгөрсөн онд 6000 гаруй хавдрын шинэ тохиолдол оношлогдсон бол 2040 он гэхэд 11 мянга болох тооцоололтой

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл: Манай улсын хүн ам, үзүүлэлтээсээ шалтгаалаад ХӨСҮТ-д ажиллаж байгаа ч орон нутагт хавдрын эмч нар ажилладаг. Тэнд хими болон мэс заслын эмчилгээний бололцоо байхгүй . Өнгөрсөн онд 6000 гаруй хавдрын шинэ тохиолдол оношлогдсон. Улсын хэмжээнд 34 мянга гаруй хүн хавдартай нь оношлогдоод эмчилгээнд байна. Идэж ууж, хэрэглэж байгаа зүйлсээс шалтгаалж жилээс жилд нэмэгдэж байгаа ба манай улс 2040 он гэхэд жилд хавдартай 11 мянган хүн оношлогдоно.

Нэг үндэсний төвд мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээг хийж байгаа ба анхан шатны мэс засал, оношилгоо, протоколын эмчилгээний төвийн хими эмчилгээг орон нутагт хийх зорилготойгоор хавдрын тасаг байх нөхцөлийг бодлогоор дэмжин ажиллаж байна.