Сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй

Сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй

 Манай улсад эрсдэлийн үнэлгээг хийхэд халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл байгааг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэв.

Тэрбээр, “Эрсдэлийн үнэлгээнд суурилж, төлөвлөгөө боловсруулж байна. Хил дээрх хяналтын байгууллагууд энэ чиглэлээр ажиллаж байна. Хамгийн гол нь энэ бүс нутаг руу буюу Африк, АНУ, Австрали, Канад, Их Британи, Норвеги улсаас зөөвөрлөгдөх магадлалтай. Тархах зам нь өвчтэй хүний шархтай хэсэгт хүрсэн, ахуйн замаар халдварлана. Шинж тэмдгийн хувьд эхний 2-3 хоногт халуурч, дараагаар нь хүзүү, суганы булчирхай цочирч байгаа. Мөн хүний нүүр ам, гар хөл дээр цэврүүт тууралт гардаг. Бид ДЭМБ-тай өдөр тутам мэдээлэл солилцож байгаа" гэв.

ДЭМБ-аас гаргасан удирдамжийн дагуу дотоодын удирдамж боловсруулж байгаа аж.