Д.Баярболд: Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэгт 144,997 иргэн хамрагдаад байна

Д.Баярболд: Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэгт 144,997 иргэн хамрагдаад байна

Эрүүл мэндийн байгууллагатай холбоотойгоор 11-11 төвд ирсэн гомдол саналыг шийдвэрлэсэн асуудлаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Засгийн газрын шийдвэрээр тавдугаар сарын 01-нээс эхлэн эрт илрүүлэг, үзлэг оношилгооны ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар урьдчилан сэргийлэх үзлэгт улсын хэмжээнд нийт 144 997 иргэн хамрагдсан байна.

...Хоол хүнсний гаралтай өвчлөл хэд хэдэн янзаар тохиолддог. Хүнсний аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлт буруу явагдсан, үйлдвэрлэлийн явцад эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангахтай холбогдуулан халдварууд бүртгэгддэг. Дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан гэдэсний халдварын тохиолдлын тоо жил бүрийн дулааны улиралд нэмэгддэг. Ийм учраас манай иргэд аялал зугаалгын улирал эхэлж буйтай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн сонгох зөв хадгалах, тээвэрлэхэд онцгой анхаарах ёстой. Мөн хүнсний үйлдвэр үйлчилгээний байгууллагууд үйлдвэрлэлийн ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагын дагуу үйлдвэрлэлээ явуулах ёстой" гэж мэдээллээ.