Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ешихидэ Сюга өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэл хийсэн байна. Тэрээр, “Оросын эсрэг хориг арга хэмжээний талаар Их долоогийн гаргасан шийдвэрийг Япон улс дагана гэж хэлсэн байна. Оросын ерөнхийлөгч Путин Японы хэвлэлд яриа өгч, “Бидний Оросын эсрэг авсан хоригийн тухайд, бид одоогийн нөхцөл байдлаа харгалзан үзэж их 7-ийн үзэл бодлыг үргэлжлүүлнэ. Манай улс энэ байр сууриа өөрчлөхгүй” гэж хэлсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 15-16 нд Япон улсад албан айлчлал хийхээр төлөвлөсөн. Энэ айлчлалаараа, газар нутгийн асуудлыг оролцуулаад Япон-Оросын харилцааны ирээдүйн талаар даацтай яриа хэлэлцээр хийнэ гэдэгт итгэж байгаа, энэ нь Оросын төрийн тэргүүн болоод Японы ерөнхий сайд Шинзо Абэ нарын итгэлцлийг илэрхийлнэ” гэсэн үгийг засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ешихидэ Сюга хэлсэн байна. ОХУ нэг зүйл ойлгох хэрэгтэй байна. Энэ нь, Хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөөх шийдвэр гаргахад Япон улс хэр бие даасан байх вэ гэдэг асуудал. ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин мөн, Япон улс Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг онцлон тэмдэглэсэн. Украины нөхцөл байдлаас үүдэж Япон улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан юм. 2014 оны 3 дугаар сард Япон улс визний нөхцөлийг хөнгөвчлөх тухай хоёр талын зөвлөгөөнийг зогсоож, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, сансрын судалгааны хамтын ажиллагаа, аюултай цэргийн үйл ажиллагаанаас сэргийлэх зэргийн 3 гэрээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Үүний дараа, Япон улс, “ ОХУ-ын төрийн 23 албан хаагч болоод бусад хэд хэдэн хүнийг Японы виз авах боломжийг хаасан, Гэсэн ч тэдгээр хүмүүсийн нэрийг олон нийтэд зарлаагүй юм. Үүнээс гадна, Япон улс, “40 хүний хэн нэгэн нь Крым, Донецк, Луганск болоод Крымийн 2 компанид хамаатай бол Японы өмч хөрөнгийг хураахаар шийдсэн. Түүнчлэн, Японы эрх баригчид Оросын ВТБ банк, Внешэ-кономбанк, Газпромбанк, Россельхозбанк болон Сбербанкуудыг 90 хоногийн турш тусгай зөвшөөрөлгүйгээр үнэт цаас гаргахыг хориглосон байна. Тэхлээр, сүүлд албаны эх сурвалж мэдээлснээр бол, Япон улс “Орост зэвсэг, цэргийн технологи экспортлохоос сэргийлэх үүднээс хяналт шалгалт явуулж байгаа бололтой байна.