АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүд

АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүд

 

Баян-Өлгий аймгийн 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан “Д” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий хүнд болон бусдад давуу байдал бий болгосон гэх;

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Засаг дарга “Т” нь албан тушаалтны байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан гэх;

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан “А” өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн гэх;

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын ажилтан “Л” нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх;

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн ахлах багш "Э" нь 2020 оны 05 дугаар сард хууль бусаар сурлагын дүн засаж оюутнуудаас хахууль авсан гэх;Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн дарга "Ө" нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон гэх;

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга "М" нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;"Ирээдүйн эмч" сургалтын төвийн багш "Б" нь АШУҮИС-д хүүхэд элсүүлэхэд 6-8 сая төгрөгийн хандив нэхсэн гэх;

Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газрын дарга "Б" нь албан тушаалаа урвуулан ашиглаж тус газрын засварын ажлын гүйцэтгэгчээр нэр бүхий компанийг сонгон шалгаруулахын тулд тус аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн "Б"-тэй бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүд байна.