Н:Номтойбаяр: Төрөөс мөнгө аваад тайлангаа өгдөггүй Төрийн бус байгууллага олон байна
Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яамны 2016 оны ажлын гүйцэтгэлийг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэж байна. Хэдийгээр 2016 он сонгуулийн жил. 2 сайдын гараар оны ажил дамжсан ч салбарт нь бугшсан идээ бээр маш их байгааг сайд нь өгүүлж сууна. Өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын салбарт буруу жишиг. Төрөөс мөнгө гувчуулах хандлага хэтэрхий газар авчихжээ. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын салбарт ажил гүйцэтгэж өгнө гээд маш олон Төрийн бус байгууллага мөнгө авдаг. Харин эргээд ажил хийж, тайлангаа өгсөн нь алга. Зөвхөн 2016 онд л гэхэд 43 төрийн бус байгууллага Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас төсөв мөнгө авсан байна. Гэтэл 5 Төрийн бус байгууллага л тайлангаа өгчээ. Иймээс энэ бүхнийг цэгцлэн шийдэх цаг болсон. Нөгөө талдаа хаяг дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй газар их болсон тухай салбарын сайд нь халаглаж сууна.