Я.Санжмятав: Рио тинтод бууж өгсөн Засгийн газар одоо Приус машины татвараа тэглэх ёстой

Я.Санжмятав: Рио тинтод бууж өгсөн Засгийн газар одоо Приус машины татвараа тэглэх ёстой

Олон Улсын Валютын сангийн шахалтаар УИХ, Засгийн газар 14 хоногийн дотор гаргасан шийдвэрээ өөрчилчихлөө. Тодруулах юм бол Уул уурхайн баялгаас олж байгаа орлогыг заавал Монгол улсын банкаар дамжуулах хуулийг УИХ баталсан. Гэвч Олон Улсын Валютын сангаас энэхүү хуулийг эсэргүүцэж Засгийн газарт шахалт үзүүлсэн билээ. Уг шахалтын цаана. Оюу толгойн ордоос гарч байгаа зэс, алтны орлого болох 1,5 тэрбум ам долларыг Монгол улсаар гүйлгэх тухай шийдвэр байсан юм. Үүнийг Рио Тинто эсэргүүцэж ОУВС-д шахалт үзүүлсэн. Эргүүлээд ОУВС нь Монгол улсад шахалт үзүүлэв. Энэ дагуу Улсын их хурал хуралдаж баталсан хуулиа өөрчилж Рио Тинтогийн өмнө Монгол Улсын төр бууж өгчихөөд байна. Үндэстэн дамнасан аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалдаг сангийн өмнө бууж өгсөн Монгол Улсын төр түмэн олондоо буулт хийх хэрэгтэй.

Монголын засгийн газар ОУВС-ийн нэрийг барьж байгаад л татвар нэмсэн. Хүүхдийн мөнгө хассан. Иймээс энэ 2 шийдвэрээ эргэн харж асуудалд зөв хандах хэрэгтэйг сөрөг хүчний төлөөлөл, УИХ-ны дэд дарга Я.Санжмятав Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад санууллаа. Учир нь Приус машины татварыг 50 хувь нэмэгдүүлсний улмаас зах зээл дээр байгаа Приус машины үнэ 300,000-5,000,000 төгрөг хүртэл нэмэгдчихээд байгаа билээ. Иймээс энэхүү үнийг хөрсөн дээр буулгахын тулд татвараа тэглэхийг хүссэн юм.

 

Ийнхүү Улсын Их хурлын дэд дарга Я.Санжмятавын хүссэн хүсэлтийг Ерөнхий сайд тоомжиргүй сонсов. Өмнө нь Сангийн сайдад энэ талаар дуулгасан ч бас л хүлээн аваагүй. Монгол Улсын Засгийн газар Монгол хүнийхээ амьдралыг бодож шийдвэр гаргахгүй. Харин үндэстэн дамнасан Рио Тинто мэтийн эрх ашигт хүлэгдсэн компанийн өмнө сөгдөж, бас бууж өгдөг л болжээ гэсэн халаглалыг сөрөг хүчний улс төрчид өгүүлж сууна.