Эмээлт дэх махны үйлдвэрт шалгалт хийсэн гурван албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн
МХЕГ-ын дарга Б.Баасандорж өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Мах, махан төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх хоёр төрлийн зөвшөөрөл бий гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Дотоодод болон гадаадад мах нийлүүлэх хоёр өөр зөвшөөрөл бий.
Бид хариуцлагыг шат шатанд нь тооцно. Эмээлт дэх махны үйлдвэрийн асуудалтай холбоотойгоор тухайн объектод шалгалт хийсэн гурван албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн учир ажлаас нь чөлөөлж, холбогдох хуулийн байгууллагад энэ хэргийг шилжүүлнэ.
Шалгалт хийсэн ААН-ийн махнаас нян илэрсэн. Боловсруулсан махнаас нян илэрч байгаа нь байж боломгүй асуудал” хэмээсэн юм.