С.Амарсайхан: Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлохыг 2023 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл зогсоож байна
Шадар сайд С.Амарсайхан: Хүнс тэр дундаа махны чиглэлийн үйл ажиллагаа урт хугацаанд хяналтгүй явж ирсэн. Энэ асуудлыг цаашид цэгцэлж, хяналтын хатуу тогтолцоонд оруулж, нарийн зохицуулалт хийж, бүх түвшинд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах шаардлагатай байгаа”-г хэллээ.
Махны чиглэлээр Засгийн газраас гаргасан шийдвэрүүд
1.Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 31 ААН-ийн 16-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарч байна.
2. Дулааны аргаар мах үйлдвэрлэх, боловсруулах, экспортлох үйл ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 01 хүртэл зогсоож байна.
3. Мал төхөөрөхөөс эхлээд мах, махан бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүх үйл явцын стандартыг шинээр баталлаа.
4. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийг үе шаттайгаар Улаанбаатараас нүүлгэн шилжүүлж, үйлдвэрлэлийн нэгдсэн паркийг зохион байгуулна.
5. Хяналь шалгалтыг хангалттай хийгээгүй Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, МХЕГ, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагад шилжүүлнэ. Мөн ХХААХҮЯ, Стандарт хэмжилзүйн газрын зарим албан тушаалтанд хариуцлага тооцно.
6. Үндэсний хэмжээний бие даасан лабораторийн тогтолцоог бий болгоно.
Монгол Улсаас Хятад руу мах экспортлох зөвшөөрөлтэй 15 ААН байна. Үүний 11 нь гадаадын хөрөнгө оруулалттай бол 4 нь дотоодын ААН байна.