Б.Баярсайхан гишүүн С.Энхболд сайдаас 60 сая төгрөг нэхсэн үү

Б.Баярсайхан гишүүн С.Энхболд сайдаас 60 сая төгрөг нэхсэн үү

Саяхан Б.Баярсайхан гишүүн  уржигдар (2022.06.07) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэнд, эм, тарианы асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос асуулт асуухдаа загнаж, үг, шалтаглаж өөнтөглөөд суусан нь Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны уур амьсгалыг эвдэн ширүүсгэв.

Харин учир мэдэх улс Б.Баярсайхан гишүүн С.Энхболд сайдад уураа гаргасан гол шалтгаан нь хүүхдийн төлөө санаа зовсондоо ч биш, Завхан аймагт төрийн албан хаагчдад зөв хооллолтын сургалт явуулахад зориулж 60 сая төгрөг төсөвлөж өгөхийг шаардсан явдал. Үүнийг нь шийдэж өгөөгүй гээд С.Энхболд сайдад "ширүүлж" байна гэлцэв.

УИХ саяхан Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд УИХ-ын гишүүд, сайд нар, яам, агентлагууд бүгд цалингаас өөр зардал гаргахгүй байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 200 гаруй найз маань ажилгүй болсон” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн.

Харин УИХ-ын гишүүн Б.Баярсайхан байнгын хорооны хуралдаан дээр учиргүй уурлаж, харсан сайд болгоноо шилбэлзэн загнаж, Эрүүл мэндийн сайдаас 60 сая төгрөг нэхэж суугаа нь эрүүл үзэгдэл, цагаа олсон ажил мөн үү!