Энэ сонгуулийн хамгийн анхаарал татаж байгаа нэг зүйл бол МАХН, тодруулбал Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сонгуульд оролцох эсэх юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж оролцох нь Монгол Улсын ардчиллын хэм хэмжүүрийг илэрхийлнэ гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Мөн Н.Энхбаяр энэ сонгуульд нэр дэвшвэл сонгуулийн үр дүн одоогийн яригдаж байгаагаас тун өөрөөр гарна гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа. Учир нь Н.Энхбаярын нэр хүнд олон нийтийн дунд өндөр байгаа юм.Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр сонгуульд оролцох нь энэ болох сонгуулиасаа ч сонирхолтой байж болохоор нөхцөл бий болжээ.Учир нь түүнтэй өрсөлдөх эрх бүхий намын нэр дэвшигчид түүнийг аль болох сонгуульд оролцуулахгүй байх.Нөгөө талдаа мэдээллийг нь олон нийтэд хүргэхгүй байх талд анхаарал аа хандуулах болж. Тиймээс эрх баригчдын зүгээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй байх бүхий л арга хэмжээг авч байна.Сонгуульд нэр дэвшүүлэхгүйгээр хасахаар завдаж буй шалтаг болгож буй зүйл нь МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай байх хугацаа дуусаагүй байгаа. Тийм учраас Н.Энхбаяр сонгуульд оролцох боломжгүй гэх тайлбарууд юм. Ийм мэдээллийг эрх баригчид, өрсөлдөгч намууд, тэдний мэдэлд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зогсоо зайгүй явуулж байна. Харин МАХН болон Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тэгээд ч бодит байдал дээр МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай хугацаа гэдэг зүйл огт байхгүй ажээ. Тэгвэл одоо түүнийг ялтай гэж ойгуулах гээд байгаа зүйл нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарын гаргасан Н.Энхбаярыг хугацааны өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байгаа. Гэтэл энэ хүсэлт гаргасан үндэслэл болох хугацаанаас өмнө ялгүйд тооцох тухай хүсэлт гаргах нь утгагүй ойлголт.Нөгөө талдаа СБД-ийн шүүх байхгүй ойлголтын талаар захирамж гаргасан бас л утгагүй зүйл болчихож байна. Үндсэндээ Н.Энхбаяр нь 2009,2015 оны өршөөлд хуулиудад хамрагдсанаар ялгүйд тооцоогдож сонгуульд оролцох эрх зүйн байдал нь сэргэчихсэн.Тэгхээр Н.Энхбаяр энэ сонгуульд оролцоно гэж МАХН-аас дахин мэдэгдлээ.