БНСУ Чэжү хотод зургаадугаар сарын 1-нээс визгүй зорчино

БНСУ Чэжү хотод зургаадугаар сарын 1-нээс визгүй зорчино

БНСУ COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны хоёрдугаар сарын 4-нөөс хойш түр зогсоосон Жэжү арал руу визгүй зорчих бодлогыг 2022 оны зургаадугаар сарын 1-нээс сэргээснийг Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яам мэдээлжээ. 

Тавигдах шаардлагын тухайд БНСУ-ын Хууль зүйн сайдын томилсон 23 орноос бусад бүх улсын иргэд (Иран, Судан, Сири, Куба, Косово, Палестин, Афганистан, Ирак, Гана, Нигери, Йемен, Египет, Гамби, Сенегал, Бангладеш, Киргиз, Пакистан, Сомали, Узбекистан, Балба, Камерун, Шри Ланка, Мьянмар) тус хотод визгүй зорчих юм. 

Журамд зааснаар Монгол Улсын иргэд Жэжү хот руу визгүй зорчих боломжтой. 

Япон, Макао, Тайвань, Хонконг, Микронез, Самоа, Соломоны арлууд, Кирибати, Тонга гэх харилцан харилцан визгүй нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн есөн улсын тухайд дараагийн мэдэгдэл хүртэл түр хугацаагаар хасжээ. Өөрөөр хэлбэл эдгээр есөн улсын иргэд Жэжү хот руу ороход виз шаардлагатай аж.