Гаалийн хяналтын үеэр тухайн иргэн улсын хилээр авч гарахыг хориглосон ямар нэг бараа авч яваагүй хэмээн мэдээлсэн байна. Гэтэл гар тээшинд үзлэг хийхэд 11 700 доллар илэрсэн бөгөөд тухайн иргэн энэ хэмжээний мөнгө авч явж байгаа талаар гаалийн мэдүүлэгтээ тусгаагүй аж. Улмаар тухайн иргэний эсрэг захиргааны эрхзүйн зөрчлийн хэрэг нээж, шүүхийн шийдвэр гарах хүртэл мөнгийг эд мөрийн баримт болгон хураан авчээ.
ОХУ-д хүчин төгөлдөр үйлчилдэг хуулийн дагуу хилээр 10 мянгаас дээш хэмжээний доллар авч гарахаар бол гаалийн мэдүүлэгт зайлшгүй тусгах ёстой. Үүний зэрэгцээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний 2022 оны гуравдугаар сарын хоёрны өдрийн тушаалаар 10 мянгаас дээш хэмжээний доллартай тэнцэх гадаад валютыг Оросоос гаргахыг хориглосон юм.