Үндэсний статистикийн  хорооны дарга Б.Батдаваагийн гэрээс 250 мянган доллар олджээ

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн гэрээс 250 мянган доллар олджээ

 Гаалийн ерөнхий газар болон Гашуун сухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байр, тэдгээрийн оффисын өрөө тасалгаанд өчигдөр нэгжлэг хийсэн.

Нэгжлэг шалгалтын үр дүнд 1000 тонн буюу 10 автомашин нүүрсийг бүртгэхгүйгээр нууцаар гаргасан хэрэгт Гашуун сухайтын Гаалийн байцаагч Э, Хилийн цэргийн хоёр офицер, цагдаагийн албан хаагч З нарын 4 хүнийг шалгаж байна.

Өчигдөр уг хэрэгтэй холбогдуулан Үндэсний статистикийн хороо (ҮСХ)- ны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийсэн бөгөөд 250 мянган ам доллар гэрээс нь олджээ. Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан нь нүүрс авдаг "И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс" ХХК -д монгол талын гүйцэтгэх захирал бөгөөд 2016 оноос хойш ажиллаж байгаа аж. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга Б.Батдаваа нь 2021 оны нэгдүгээр сард тус албан тушаалд томилогдсон. Тэрбээр өмнө нь Монгол банкинд 2007 оноос олон ажилласан байна.