2016-2017 оны хичээлийн жилд school police эцэг эхийн эргүүлийг гаргасан. Үр дүнд 2017 оны эхний 4-н сарын байдлаар сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 44 хувиар буурчээ. Энэхүү хөтөлбөрийн үр дүнг үнэлэх зорилгоор Улаанбаатар хотын 160 гаруй сургуулиудаас шилдэг хөтөлбөр хэрэгжүүлсэн 30-н сургууль нэгдсэн тайлан,танилцуулгыг МХО-нд гаргалаа.Мөн энэ үеэр эргүүлийн үүргээ нэр төртэйгээр үлгэр жишээ гүйцэтгэсэн эцэг эхчүүдийг НИТХ-ын хүндэт шагналаар шагнаж урамшуулсан юм. School police эцэг эхийн эргүүл нь сургуулийн орчинд үүргээ гүйцэтгэх явцдаа хүүхдийн амь насыг учирч болзошгүй аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэхэд оролцож байгаа .Мөн хулгай дээрэм үе тэнгийн дарамт хүчирхийлэл, цахим гадуурхлаас хамгаалахад хувь нэмэрээ оруулж болох талаар 600 гаруй эцэг эхийн төлөөлөл оролцож санал бодлоо нээлттэй хуваалцлаа.
Нийслэл хотын хэмжээнд давхацсан тоогоор нэг өдөрт 1400,сард 33600 эцэг эхчүүд сургуулийн орчин Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ, хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг хоёр ээлжээр хийж байгаа юм. Энэхүү ажлыг хийх санаачлага нь НИТХ-аас гарсан. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Нийслэлээс шийдвэрлэж байгаа учраас ажил үр дүнтэй хэрэгжиж байгаа талаар Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ өгүүлж байсан юм. Сургуулийн орчинд эцэг эхчүүд жижүүрлэх нь сурагчдыг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх боломжийг олгож байгаа гэдгийг сургуулийн удирдлагууд онцлон тэмдэглэж байлаа. Энэхүү ажлын үр дүнд сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо 44 хувиар буурсан үзүүлэлттэй байна.