Дэд ахлагч С.Билэгжаргал "Халуун зүрх" хүндэт тэмдгээр шагнагдлаа

Дэд ахлагч С.Билэгжаргал "Халуун зүрх" хүндэт тэмдгээр шагнагдлаа

Дэд ахлагч С.Билэгжаргал нь 2021 онд 35 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 35 хүний амийг аварсан. Тэр тундаа галын голомтоос ноцтой гэмтсэн таван хүний амь насыг аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн Гачууртад голд живж байсан авто тээврийн хэрэгслээс гурван хүний амийг аварсан юм.

Оросын өдрийг тохиолдуулан түүнийг “Горячее сердце” (Халуун зүрх) хүндэт тэмдгээр шагнасныг гардуулан өглөө.

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд өөрийнхөө улсын эр зоригтой, идэвхтэй иргэн байж, амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахын үлгэр жишээг харуулсан ОХУ-ын болон гадаадын 1,020 гаруй хүнийг энэхүү тэмдгээр шагнасан байна.

Монгол Улсын хувьд 22 настай С.Билэгжаргал нь тус шагналаар шагнагдсан хоёр дахь иргэн болж байна.

2020 онд ОХУ-ын энэхүү шагналаар Үндэсний Батлан хамгаалах сургуулийн дэргэдэх Тэмүүжин- Өрлөг сургуулийн сонсогч, голын усанд живж байсан 9 настай хүүг өөрийн амийг аварсан Б.Тэмүүжин хүртсэн байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Зургийн тодорхойлолт алга байна.