Георгий Зантарая: Оросуудыг Монголын тэмцээнд оролцуулбал дэлхийн аварга цолоосоо татгалзана
Зантарая “Бид 107 хоног Оросын түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалан, тэмцэж байна.
Олон улсын жүдо бөхийн холбооны сайт дээр оросуудыг Улаанбаатарын Их Дуулгад IJF холбооны нэр дээр оролцох болсныг үзээд үнэхээр их харамслаа.
Би өмнө нь хэрэв дайн дажин гарч, хүний амь үрэгдэж байвал спорт улстөртэй холбогдохоос өөр арга байхгүй гэж бичиж байсан. Хэрэв үнэхээр Монголын тэмцээнд оросууд оролцох юм бол БИ жүдо бөхийн бүх цолоосоо албан ёсоор татгалзана. Дэлхийн аварга цолоо Олон улсын жүдо бөхийн холбоонд буцаан өгнө.
Үргэлж энх тайван, шударга ёс, найрамдлыг эрхэмлэн дээдэлдэг миний хайртай спортын холбоо Украины дайны талаар ийм бодолтой байх гэж. Оросуудыг тэмцээнд бүртгэж байх хооронд чинь Украинд хэдэн зуун хүн үхэж байна. Олон мянган хүн өдөр бүр бөмбөгдөлт дунд амьдарч байна.
Украин улс Монголын Их Дуулгад оролцохгүй. Олон улсын жүдо бөхийн холбооны удирдлага Украины талд байгаасай гэж би хүсэж байна. Украин улс мандан бадраг” гэж бичжээ.
Георгий Зантарая – Украины Гавьяат тамирчин. 2009 оны дэлхийн аварга. Украины түүхэн дэх анхны жүдо бөхийн дэлхийн аварга юм.