“Эрүүл монгол хүн” хөтөлбөр "ГРАДУСЫГ НЬ БУУРУУЛСНААР ГАЙ НЬ БАГАСНА"

“Эрүүл монгол хүн” хөтөлбөр "ГРАДУСЫГ НЬ БУУРУУЛСНААР ГАЙ НЬ БАГАСНА"

 
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АПУ компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус компани архины хатуулгийг бууруулах Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж, 34, 36 градустай архи үйлдвэрлэж эхэлсэн тухайгаа танилцуулжээ. Архины хатуулгийг жил бүр хоёр градусаар бууруулж, 10 жилийн дараа 18 градуст хүргэх Ерөнхийлөгчийн санаачилгыг үндэсний аж ахуйн нэгжүүд дэмжиж байгаа нь сайхан мэдээ. Архины хатуулаг буурах тусам хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө нь багасна.
 
Согтууруулах чадвар нь буурна. Тэр хэрээр гэмт хэрэг зөрчил ч цөөрнө. Градус буурснаар галт усны гай багасна л гээд ойлгочиход болно. Ингэснээр соёлтой хэрэглээ дэлгэрч, архи сархад жинхэнэ утгаараа идээний дээж хэмээх хүндлэлт утгаа олно. Хааж хорих, торгож шийтгэх захиргааны арга, татвар шимтгэлийг нь нэмэх эдийн засгийн аргын аль нь ч биш, хүний бие махбод, сэтгэц, зан үйлд нөлөөлөх хор хөнөөл, хоруу чанарыг нь аажмаар багасгах эрүүл мэндийн арга хамгийн үр дүнтэй байх болов уу.
 
Чихрийн шижин, нойр булчирхайн үрэвсэл, элэгний хатуурал, ходоодны шарх гээд архины шалтгаантай өвчин эмгэг тусаагүй монгол хүн бараг үгүй. Тэгсэн атлаа архинаас татгалзаж чаддаггүй нь гашуун үнэн. Ийм тохиолдолд архины хатуулгийг бууруулах нь л хамгийн оновчтой арга. Ерөнхийлөгчийн зарлиг ч ийм л агуулга, алсын хараатай. Төрийн тэргүүний санаачилсан “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийнх нь нэг гол цөм нь энэ юм билээ.