ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Германы канцлер Ангела Меркель нар утсаар ярьсан байна. Тэд, Украины нөхцөл байдал болоод Сирийн байдлаас үүдэж Европын хэрэглэгчдэд нийлүүлэх Оросын шатахууны нийлүүлэлттэй холбоотой асуудлыг ярилцсан байна. Хоёр орны удирдагч хоёр талын харилцаагаа сайжруулахаар зөвшилцжээ. Оросын ЗГ-ын мэдэгдэлд, “Оросын ерөнхийлөгч В. Путин, “Украин улс өвлийн турш Оросын шатахуун худалдах гэрээг зөрчсөн тухай хэлж, энэ нь Европт шатахуун, байгалийн хий нийлүүлэхэд аюул занал учруулж байна гэсэн байна. Сирийн асуудлаар ярилцах үеэрээ, Оросын ерөнхийлөгч В. Путин, ОУ-ын терроризмтэй тэмцэх, террористуудаас чөлөөлөгдсөн Сирийн хотуудад өргөн хүрээний хүмүүнлэгийн тусламж илгээх зэрэг Оросын хийх ажлын талаар хэлэлцжээ.