Хараагүй хүүхдийн тусгай сургалттай 116-р сургуулийн 7-12 дугаар ангийн долоон сурагч өчигдөр хичээл хаясан билээ. Сурагчдын хувьд хичээл хаях хэд хэдэн шалтгаан байсан гэдгээ мэдэгдсэн. Ялангуяа сургалтын орчин хангалтгүй. Багш, сургуулийн удирдлагын сурагчтай харилцаж байгаа зан араншин үл тоосон зэргийг нэрлэж байгаа юм.
Сурагчид хичээлийн программаа сайжруулах, багш нарынхаа ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагыг удаа дараа сургуулийнхаа удирдлагад тавьсан гэнэ. Гэвч сургуулийн удирдлага сурагчдын тавьсан шаардлагыг хүлээн аваагүй. Иймээс л шаардлагаа зөвхөн сургуулийн удирдлагад тавиад үр дүнд хүрэхгүй юм байна. Иймээс илүү хүчтэй эсэргүүцэл үзүүлэх нь зөв гэсэн үүднээс энэхүү санаачлага гарсан гэдэг тайлбарыг хийсэн юм.
Тус сургуулийн 12-р ангийн сурагч Т.Тамчирбатын хувьд Биднийг ухаантай, сэтгэж мэдэхгүй гэсэн үүднээс багш нар харьцаад байна. Гэтэл бид амьтнаас ухаанаараа ялгарч өгдөг шүү дээ. Иймээс бид зөв шаардлага л тавьж байгаа гэдэг тайлбар өгөв.
Харин тус сургуулийн 10-р ангийн сурагч Т.Эрхэсийн хувьд Сурах орчноо сайжруулах, багш нарынхаа ур чадварыг нэмэгдүүлэх нь бидний зорилго. Бид удахгүй Ерөнхий боловсролын сургууль төгсөх болно. Юу ч мэдэхгүй 12 жилийг сурсан гэж өнгөрүүлмээргүй байна гэлээ.
116-р сургуулийн 10-р ангийн сурагч А.Сайханцэцэгийн хувьд багш нар биднийг эвгүй үгээр гайхшруулсан. Тэд та нар дуугүй байвал өлзийтэй гэх утгатай тайлбар өгсөн гэлээ.
Харин сургуулийн төлөөлөл болох А.Байгальмаа, мөн дуу хөгжмийн багш Б.Батболд нар тайлбар өгсөн. Тэдний хувьд сургуулийн удирдлага сурагчдыг хэл амаар огт доромжлоогүй гэсэн тайлбарыг өгсөн юм.
Мөн англи хэлний багш зарим үгийг өөрөө ч хэлж чадахгүй. Ийм багш бидэнд яаж хичээл заах билээ. Ийм хүнийг багшлуулж байгаад бид бухимдалтай байна. Мөн бага ангийн багш Байгалмаа багш биднийг өрөөндөө дуудаж оруулаад “Та нар энэ эсэргүүний үлдэгдэл 12-р ангийн хүүхдүүдийг шүүмжилж, тэд нарын буруу гэж цаасан дээр бич" гэж шаардаж байсан. Энэ мэтчилэн яриад байвал маш олон асуудал байдаг шүү дээ. Ийм учраас бид өнөөдөр ингээд хичээл хаяад зогсож байна. Бидэнд өөр арга алга байна.