Б.Жаргалсайхан: Сумдыг нэгтгэхийг зөвшөөрөхгүй ээ

Б.Жаргалсайхан: Сумдыг нэгтгэхийг зөвшөөрөхгүй ээ

 
Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй УИХ-ын гишүүн Т.Доржханд 330 сумыг цөөлөх, нийлүүлэх санал оруулаад байгаа юм. 2000 хүн амтай сум 20 мянган иргэнтэй сумтай адил төсөв авдаг, дунд ангийн 4 сурагчтай ангид 10 гаруй багш хичээл заадаг, 300 мянган хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг шиг эрх ямба эдэлж сургууль цэцэрлэг хангалттай хэрнээ дахиад барьдаг гэх мэт шүүмжүүд, шалтаг шалтгаан хэлж байгаа юм.
 
Ерөнхийдөө сумдыг нэгтгэж төсөв хэмнэх санаачилга УИХ-ын гишүүдээс гараад байгаа. Харин жилийн иргэний хувьд энэ санал огт таалагдахгүй байна. Улаанбаатар хотын төвөөс 2000 км зайтай зах хязгаар нутагт эзэн болж суугаа иргэдээ хэвээр нь байлгах хэрэгтэй.
 
Амар амгалан орших сумыг нүүлгэх, орчин нөхцлийг өөрчлөхөд иргэд дургуйцана. Цаг ямагт эдийн засаг хүнд байгаа ч үү дээ. Сум орныг нэгтгэхээс болоод талцал хуваагдал үл ойлголцол үүсч олон жилийн дайсагнал ч явагдаж мэднэ. Ийм хуулийн заалт оруулахыг иргэний хувьд дэмжихгүй шүү. Нутаг эзгүйрнэ... хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.