НДШ-ийн 50 хувийн буцаан олголт  иргэдийн дансанд орно

НДШ-ийн 50 хувийн буцаан олголт иргэдийн дансанд орно

Засгийн газраас хувийн байгууллагын ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон.

Улмаар өнгөрөгч тавдугаар сарын 01-нээс хэрэгжиж, иргэдийн гарт очих ёстой байв.

Тэгвэл НДШ-ийн 50 хувийг буцаан олгох хуулийн төслийг ӨНГӨРӨГЧ ДОЛОО ХОНОГТ Засгийн газар УИХ-д өргөн барьсан байна.

Тэгвэл энэ дагуу бид холбогдох албаныхнаас тодруулахад ТАВДУГААР САРЫН НДШ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН 50 ХУВЬ ЗУРГААДУГААР САРЫН 20 ГЭХЭД ИРГЭДИЙН ДАНСАНД орж эхэлнэ гэдэг хариултыг өгсөн юм.

Эл буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй. Эдгээрээс бусад салбарын ажилтнуудад хамаарах юм.