Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өөртөө хамааралтай бүх зүйлийг шалгуулахаар АТГ-т шалгуулахаар хандлаа

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өөртөө хамааралтай бүх зүйлийг шалгуулахаар АТГ-т шалгуулахаар хандлаа

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нэр бүхий улс төрчид хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан гүтгэлэг явуулж байгаа учир өөрийгөө АТГ-т шалгуулна гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр, "Миний бие Говь-Алтай аймгийн Засаг даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Намайг зохион байгуулалттайгаар харлуулах ажил зарим улс төрчид, нэр бүхий хүмүүс төлбөртэйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байна. Тиймээс өөртөө хамааралтай бүх зүйлийг шалгуулахаар АТГ-т шалгуулахаар боллоо. Өөрийгөө үнэнч шударгаар ажиллаж байгаагаа гэрчлэхийн тулд шалгуулах гэж байгаа. Мөн Монголын бүх улс төрчид, төрд ажиллаж байгаа бүх хүмүүс өөрийгөө шалгуулах хэрэгтэй гэсэн жишгийг тогтоохыг эрмэлзэж байгаа юм" гэлээ.