ЭМД-ын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ?

ЭМД-ын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ?

Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ? 

• 18 хүртэлх насны хүүхэд

• Тэтгэврээс өөр тогтмол орлогогүй иргэн

• Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)

• Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч

• Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн

• Ял эдэлж байгаа иргэд тус тус хамаардаг.

Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 18 хүртэлх насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%–иар, бусад төр хариуцах иргэдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2%-иар тус тус Төрөөс буюу улсын төсвөөс хариуцан ЭМД-ын санд шилжүүлэн төлдөг.