Тархины саажилт, уналт таталттай хүүхдүүдийн эмийг төрөөс даана

Тархины саажилт, уналт таталттай хүүхдүүдийн эмийг төрөөс даана

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
“Тархины саажилт, уналт таталттай хүүхдүүдийн эмийг төрөөс дааж, цаашид байнгын асаргаатай хүүхдүүдийн эмийг ч мөн төрөөс даадаг болохыг ЭМЯ-д даалгасан.
 
Мөн гадаад орнуудад хийгддэг зарим хагалгааг Монгол Улсад хийх, төлбөрийг нь төрөөс даах зэргийг ГХЯ болон ЭМЯ-ны сайдуудад даалгалаа.
 
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг ажилгүй эцэг эхчүүдийн аль нэгэнд нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төрөөс даадаг болохоор ажиллана. Үүнээс гадна ЕБС болон СӨБ буюу цэцэрлэгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах асуудлыг БШУЯ-нд даалгалаа. Ингэхдээ сүүдрийн багшийн асуудлыг нээлттэй, ээлтэй байх тал дээр анхаарах юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал бол дан ганц салбарын асуудал биш" гэлээ.