“Улаанбаатар Их дуулга-2022” тэмцээний шагналын сан 153,000 евро

“Улаанбаатар Их дуулга-2022” тэмцээний шагналын сан 153,000 евро

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа “Парис-2024” зуны олимпын наадмын албан ёсны оноог олгож эхлэх “Улаанбаатар Их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээн болно.

Монгол Улс энэхүү тэмцээнийг нийслэл хотдоо хүлээн авч зохион байгуулж байгаа орны хувьд жин тус бүрд 4 тамирчин,    /эрэгтэй +100 кг, эмэгтэй -78 кг-д тус тус 3 жүдоч/ нийт 54 жүдоч оролцуулах эрх эдлэж байгаа юм.