Баянхонгор аймаг байгуулсны тэгш ойг 7 дугаар сарын 29-31-нд тэмдэглэнэ

Баянхонгор аймаг байгуулсны тэгш ойг 7 дугаар сарын 29-31-нд тэмдэглэнэ

 Тулгар төрийн 2230 /2231/ Их Монгол Улс байгуулсны 815 /816/, Ардын хувьсгалын 100 /101/ жил, Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсны 110 /111/ жил, Баянхонгор аймаг байгуулсны 80 /81/ жилийн ойг зохион байгуулах баяр наадмын комисс хуралдлаа.

Уг хурлаар аймгийн Засаг даргын орлогч Б.Батсууриар ахлуулсан салбар 13 ажлын хэсгийн гишүүд баяр наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлуудыг хангах асуудлыг авч хэлэлцэв.

Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын улмаас Баянхонгор аймаг түүхт 80 жилийн ойгоо 2021 онд тэмдэглэх байсан хэдий ч зохион байгуулалтын үйл ажиллагаагаа  хойшлуулсан юм. 

Тэгвэл ард иргэдээс гарсан санал хүсэлт, үндэсний өв соёлын үнэт онцлогийг хайрлан хамгаалах, сурталчлан дэлгэрүүлэх  үүднээс баяр наадмын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Баянхонгор аймаг 80 жилийнхээ  түүхэн ойг ардын хувьсгалын ойтой хамтатган тэмдэглэхээр болж, 2022 оны долдугаар сарын 29-31-ний өдөр баяр наадмыг зохион байгуулахаар товлов.