Элсэлтийн Ерөнхий Шалгалт 2022 оны зургаадугаар сарын 23-26-нд зохион байгуулагдана.
Улаанбаатар хотод шалгалтад зориулан 22 байр бэлджээ.
Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
- Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
- Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
ШАЛГАЛТЫН ТӨВҮҮДИЙН БАЙРШИЛ:
2346789101213141516171819202122