УИХ-ын гишүүн Д.Ганбат: МАН-ынхан манай гишүүдтэй нийлж АН-ын асуудлыг шийднэ гэж байхгүй. Ёс зүйтэй байгаарай
Д.Ганбат гишүүн завсарлага авах санал гаргаснаас хойшлуулсан юм.
Тэрбээр “Нэр бүхий гишүүд нэг хүнд буюу Д.Ганбатад зориулсан хууль өргөн барьсан. Энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороон дээр уг асуудлаар завсарлага авсан.
Манай Ардчилсан Нам хоёр хуваагдсан. Бид туулах ёстойгоо туулаад явж байгаа байх. Гэхдээ гуравдугаар сарын 31-нд Улсын дээд шүүх АН-ын дүрмийг бүртгэсэн. Саяхан АН-ын тамга хоёр байсныг нэг болгосон. Манай намын бүлгийн гишүүдийн нэрийн УИХ-ын даргыг танилцуулаач гэж хүсэж байна.
Мөн УИХ-ын тухай хуульд гишүүд нам, эвслийн бүлгээс өөр зохион байгуулалтад орохыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл гишүүд энэ заалтыг зөрчиж байна.
МАН-ынхан манай гишүүдтэй нийлж АН-ын асуудлыг шийднэ гэж байхгүй. Ёс зүйтэй байгаарай.
Би хуулийнхаа дагуу ажиллаж байгаа шүү. Манай хэдэн шинэ гишүүн байгаа. Чадан ядан хоёр жил болох гэж байна. Төрийг түших амархан биш, дөрвөн жил сууж байж ая эвээ олдог юм.
Ардчиллын бэлгэ тэмдэг, Монгол Улсын баатрыг “Тэсо” гэдэг хувцастай нөхөр үсдэж байгаад зоддог. Хууль үйлчилдэггүй. Ингэж болохгүй. Ардчилсан намын дарга нэртэй баахан гүйсэн. Тэрийгээ чадаагүй.
Манай С.Батсуурь гишүүн байна. Гоншигноод олон юм яриад байдаг. Энэ нөхөр Монгол Улсын баахан тойрч явсан. Гишүүдийнхээ 2-3 хувийн саналыг ч авч чадаагүй.
Бас лам авлигач нь мэдэгдэхгүй нэг нөхөр байна. Нүгэл нь нүдээрээ гарчих гэсэн амьтан" хэмээн нэлээд бухимдангуй үг хэлэв.
Түүнд УИХ-ын дарга дарга хариултыг өглөө.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Д.Ганбат даргыг ёс зүйтэй байж, хууль дээдлэхийг шаардаж байна. УИХ-ын сонгуулийн дүнд бүрдсэн парламентын анхдугаарг чуулганы үеэр АН-ын бүлэг 11 гишүүнтэй, бүлгийн дарга нь Д.Ганбат гэж зарлан мэдэгдсэн. Тиймээс одоо найман гишүүнтэй гэж зарлах хууль зүйн үндэслэл байхгүй. Бүлгээс гишүүнийн хасах эрх надад байхгүй.
Төрийн байгуулалтын байнгын хороо О.Цогтгэрэл нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг маргаашийн дотор хуралдаж, шийдвэрлэ" гэв.