УИХ-ын гишүүн Д.Ганбат улсын харцага Б.Бат-Оршихын барилдах эрхийг сэргээж өгөхийг хүсэв
Түүний хувьд допинг хэрэглэсэн тул барилдах эрхээ хасуулсан. Иймд бөхчүүдийн допингийн асуудлыг нэг удаа өршөөгөөч хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганбат байнгын хорооны гишүүдээс гуйлаа.
Тэрбээр "Гэмт хэрэгтнүүдийг хүртэл бид өршөөдөг. Манай Баянхонгорын бөх үлдэх гээд байна. 100 жилээр манай Баянхонгорын бөхийг ялгамааргүй байна. Манай харцагыг өршөөгөөд явчих. Ганц харцага өршөөснөөс болж хэн ч хохирохгүй байх. Ийм боломж байна уу. Над руу байнга яриад байх юм" хэмээн учирлав.