Малайз, Тайландын бизнесийн төлөөлөгчид Монголоос мах худалдан авах санал тавьлаа

Малайз, Тайландын бизнесийн төлөөлөгчид Монголоос мах худалдан авах санал тавьлаа

МАЛАЙЗ, ТАЙЛАНДЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛООС МАХ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ТАВИЛАА
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр амаргүй цаг хугацаа, сорилтуудтай тулгарсан. Дэлхий нийтээр цар тахлын нөхцөлөөс үүдэлтэй сургамж авсан нь ард иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр бие даан, тогтвортой хангах чадамжтай байх юм. Үүний тулд дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэн, хөдөө аж ахуйн салбарыг оновчтой бодлогоор дэмжин, хөрөнгө оруулалт хийхийн ач холбогдлыг улам илүү ойлгоцгоосон. Яг ийм цаг үед Тайланд, Малайзын бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Зочид манай мал аж ахуй, махны экспортын салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.
Бидний зүгээс мах бэлтгэл, боловсруулах үйлдвэрлэл, экспортын чиглэлд баримтлах бодлогоо танилцууллаа. Дээрх салбарт хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, ямар боломж байгааг дурдаж, мал аж ахуйн салбарт түүхий эдийн хангалттай нөөцтэй учраас бид энэхүү нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахад бусад улс орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтойг хэллээ.